Бидний тухай

Саусгоби Ресурс Лимитед (Саусгоби) нь газар Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани (TSX: SGQ, HK: 1878).

Газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай нүүрсний ордыг эзэмшдэг Саусгоби компани нь томоохон нүүрс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани бөгөөд дэд бүтэц тээврийн ложистикийн чиглэлээр мөн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тус компани өөрийн үндсэн орд болох Монгол улс дахь Овоот Толгойн нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын Өмнийн говийн бүсэд орших металлург болон төмөрлөгийн эрчим хүчний нүүрсний ордуудад хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг. дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Саусгоби компани нь Хятад болон Монгол Улсыг нэгтгэсэн өвөрмөц нэг томоохон групп компани бөгөөд үндсэн гол хувьцаа эзэмшигчид нь Хятад Улсын төрийн өмчит China Cinda Asset Management Corporation Limited болон China Investment Corporation. Тус компани нь Монгол Улс дахь уул уурхайн шилдэг компаниудын нэг бөгөөд сүүлийн арав гаруй жилд тасралтгүй тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Саусгоби компани нь Монгол Улсад бүртгэлтэй Саусгоби сэндс ХХК-ийг 100% эзэмшдэг. Тус компани нь Монгол Улс дахь уул уурхайн шилдэг компани, шилдэг аж ахуйн нэгж бөгөөд 2007 оноос хойш Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн олон шагнал хүртсэн билээ. Шагналын талаар дэлгэрэнгүй мэдээллийr эндээс харна уу.

Хятад Монгол Улсыг холбосон гүүр болох Саусгоби компани нь Хятад Улсын “Нэг бүс-Нэг зам” бодлого болон Монгол Улсын “Торгоны зам” хөтөлбөрийн хүрээнд байгалийн нөөц баялаг эрчим хүч болон дэд бүтцийн чиглэлээр бизнесийн хувьд тун ашигтай байгуулагдан ажиллаж байгаа компани.