Төлөөлөн удирдах зөвлөл

Ван Шөүгао(4)

Гүйцэтгэх захирал

Ноён Ван нь 2018 оны 6 сарын 1-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдож 2018 оны 7 сарын 3-ны өдөр ТУЗ-д гишүүнээр орсон. Тэрээр Саусгоби ресурс компанийн охин компаниудын захирлаар мөн ажилладаг.

Ноён Ван нь олон улсын төсөл удирдаж байсан 30 гаруй жилийн туршлагатай уул уурхайн мэргэжилтэн бөгөөд Монголын болон өөр бусад олон орны уурхайн төслүүдийг удирдаж байжээ.

Саусгоби Ресурс компанид ажиллаж эхлэхийнхээ өмнө тэрээр 2017 оны 3-р сараас 2018 оны 5-р сарыг хүртэл “Хятадын Өнгөт Металл Үйлдвэрлэлийн Форейн Инженеринг энд Констракшн” (“NFC”) ХХК-д чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны менежерээр ажилладаг байсан бөгөөд төслийн чанарын хяналт, байгаль орчны хамгаалал, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг байжээ. Түүнээс өмнө 2011-2017 оны хооронд Төмөртийн-Овоо цайрын орд газар уурхайн үйл ажиллагаа явуулдаг Цайрт Минерал ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн “NFC” болон түүний толгой компани болох “Хятадын Өнгөт Металл Майнинг Групп” ХХК-ийн олон улсын уул уурхайн төслүүдэд удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан.

Ноён Ван нь мэргэшсэн инженер мэргэжилтэй. Тэрээр 1989 онд БНХАУ-ын Күнминий Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд баклаврын зэрэг эзэмшиж 2013 онд БНХАУ-ын Ардын Их Сургуульд бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг эзэмшсэн.

Ноён Ван нь Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм

Сүнь Мао(1) (2),(3)

ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дарга

Ноён Сүнь нь 2015 оны 11 сарын 5-ны өдөр ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүн, 2016 оны 8 сарын 16-ны өдөр ТУЗ-ийн түр хугацааны дарга, 2019 оны 5 сарын 30-ны өдөр ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Ноён Сүнь нь татвар, баталгаа, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хувийн нягтлан бодох бүртгэлийн фирм болох “Mao & Ying” ХХН-ийн үүсгэн байгуулагч юм.

Тэрээр нягтлан бодох бүртгэлийн салбарт 15 гаруй жил ажилласан ажлын туршлагатай бөгөөд Канадын нягтлан бодох бүртгэлийн стандарт, олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, Канадын татварын хуулийн талаар өргөн мэдлэгтэй. Мөн Канадын хөрөнгийн биржэд бүртгэлтэй олон компанитай хамтран ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2014 оноос эхлэн “HFX” Холдинг Корпорацийн санхүү хариуцсан захирал, 2017 оноос Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Wildsky Resources” ХХК (өмнө нь “China Minerals Mining Corporation” байсан)-ийн захирлаар томилогдон ажиллаж байсан. 2012-2013 оны хооронд “Yalian Steel” корпорацийн аудитын хорооны даргаар ажиллаж байсан. “Mao & Ying” ХХН байгуулахаас өмнө Ноён Сүнь олон улсад танигдсан санхүүгийн фирм болох “KPMG”-ийн Ванкувер дахь салбарт аудитын менежерээр ажилладаг байсан.

Ноён Сүнь нь БНХАУ-ын Наньжингийн Их Сургуулийг компьютерийн ухааны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөөд, дараа нь Нью-Йоркийн Колумбийн Их Сургуульд суралцаж олон улсын санхүү, бизнесийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Ноён Сүнь нь Канадын Британийн Колумб мужийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг, Канадын Татварын Сан болон Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Хө Инбинь(1),(2),(3),(4)

ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүн

Ноён Хө нь 2017 оны 5 сарын 16-ны өдөр ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүнээр томилогдсон.

Ноён Хө нь уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан ажлын туршлагатай. Тэрээр Торонто болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “China Gold International Resources” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд хараат бус, гүйцэтгэх бус гишүүн, Канадын “TSX Venture Exchange” (“TSX-V”) хөрөнгийн биржид бүртгэлтэй “Tri-River Ventures” Inc.-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд ерөнхийлөгч, өмнө нь Лондонгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй байсан “Vatukoula Gold Mines” Plc-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх бус дарга юм. Эдгээрээс өмнө Ноён Хө нь Канадын TSX-V хөрөнгийн биржид бүртгэлтэй “Spur Ventures” Inc.-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд ерөнхийлөгч байсан. Тэрээр ажлын гараагаа Канадын уул уурхайн компаниуд болон инженерийн зөвлөх компанид ашигт малтмалын боловсруулалтын инженер болон нүүрс боловсруулалтын инженерээр ажиллан эхлүүлж байжээ.

Ноён Хө нь Канадын Британийн Колумбын Их Сургуульд ашигт малтмалын боловсруулалтын инженерээр магистр болон докторын зэрэг хамгаалсан бөгөөд баклаврын зэргээ БНХАУ-ын Хэйлунжян Уул Уурхай, Технологийн Институт-д (өмнө нь Хэйлунжян Технологийн Их Сургууль нэртэй байсан) эзэмшсэн. Тэрээр Канадын Уул Уурхай, Металлурги, Газрын Тосны Нийгэмлэгийн гишүүн, мөн Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Чюань Жинь Лань(1),(2),(3)

ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүн

Хатагтай Чюань Жинь Лань нь 2015 оны 8 сарын 6-аас компанийн ТУЗ-ийн хараат бус, гүйцэтгэх бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Хатагтай Чюань нь Австрали Улсын Сидней хотноо санхүүгийн төлөвлөгч, бизнес зөвлөхөөр ажилладаг. Тэрээр Сиднейн хамгийн том дөрвөн санхүүгийн фирмд аудитороор ажиллаж байх хугацаандаа санхүү, аудитийн арвин туршлага хуримтлуулсан. Хатагтай Чюань нь санхүүгийн зөвлөх үйлчилгээ, тэр дундаа хөндлөнгийн аудит, дотоод аудитийн бүтцийн зохион байгуулалт, компанийн санхүү, эрсдэлийн менежмент болон хөрөнгө худалдан авалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр дагнан мэргэшсэн. Мөн тэрээр өмнө нь Австралын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй “Kresta Holdings” Ltd.-ийн ТУЗ-ийн гишүүн байсан.

Хатагтай Чюань нь Их Британийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн, БНХАУ-ын мэргэшсэн нягтлан бодогч, Австрали ба Шинэ Зеландын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн, мөн Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Бао Жяньмин

Гүйцэтгэх бус гишүүн

Ноён Бао нь 2020 оны 3 сарын 18-ны өдрөөс эхлэн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ноён Бао нь “Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпораци” (CIC)-ийн охин компани болох “CIC Capital Corporation” (“CIC Capital”)-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “CIC Capital”-ийн дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, байгалийн хий, ашигт малтмал болон холбогдох хөрөнгө оруулалтын сангууд дахь хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцан ажилладаг. Тэрээр 2011 онд анх “CIC”-д ажилд орохдоо Хувийн Хөрөнгө Оруулалтын Сангийн Хэлтэст ажиллан Хойд Америкийн сангийн хөрөнгө оруулалт болон хувийн зээлийн хөрөнгө оруулалт /private credit market investment/-ыг хариуцан ажилладаг байсан.

CIC-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр “HSBC” банкны Бээжин дахь салбарын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. 2006 онд анх “HSBC”-д ажиллаж эхлэхдээ Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банкны Хэлтэст ажиллаж Хятадын Тээвэр ба Ложистикийн Багийг удирддаг, мөн HSBC-ийн хойд бүсийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байв. Анх ажлын гараагаа “China Construction” банкинд эхлүүлсэн бөгөөд дэд бүтцийн төслүүдийн техник эдийн засгийн үнэлгээг хариуцан ажилладаг байсан. Дараа нь 1994 онд Хятадын Экспорт Импортын Банкинд Экспортын Зээлийн хэлтсийн даргаар ажилд орж экспортын зээлийн төслүүдийн хянан шалгалт ба зээлийн удирдлагыг хариуцан ажилладаг байсан.

Ноён Бао мөн өмнө нь Жакартагийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “PT Bumi Resources Tbk” компанийн зөвлөлдөх комиссын гишүүн, Сингапурын хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Noble Group Limited”-ийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн байсан.

Ноён Бао Шанхайгийн Зам Тээврийн Сургуульд Магистрын зэрэг эзэмшсэн. Тэрээр Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Ноён Ниу Бэнь

ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн

Ноён Ниу нь 2019 оны 5 сарын 30-ны өдрөөс эхлэн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ноён Ниу нь “Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпораци” (CIC)-ийн охин компани болох “CIC Capital Corporation” (“CIC Capital”)-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж металл болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг үнэлэх болон тухайн салбар дахь хөрөнгө оруулалтын багцын удирдлагыг хариуцан ажилладаг. 2019 оноос “CIC Capital Corporation”-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр “China Minmetals” корпорацид ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд уул уурхайн салбарын бодлого, бүтээгдэхүүний шинжилгээ, уул уурхайн компаниудыг нэгтгэх болон худалдан авах (Merger & Acquisition) ажлыг хариуцдаг байжээ. Ноён Ниу “China Minmetals” корпораци болон түүний охин компаниудад ажиллаж байх хугацаандаа уул уурхайн хөгжлийн чиг хандлага, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын боломжийн талаар өргөн ойлголттой болсон.

Ноён Ниу Цинхуа Их Сургуульд электроникийн инженер мэргэжлээр баклавр болон магистрын зэрэг эзэмшсэн. Тэрээр мөн Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Чэнь Жывэй

ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн

Ноён Чэнь нь ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны 4 сарын 13-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.

Ноён Чэнь 2010 оноос “China Cinda (HK) Holdings Co. Limited” (“Cinda HK”)-д ажиллаж эхэлсэн. Одоо тэрээр тус компанид туслах ерөнхий менежерээр ажиллаж хөрөнгө оруулалт, санхүүжилтын ажлыг хариуцдаг ба 3.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтуудад хяналт тавин удирддаг багийг ахлан ажилладаг.

Тэрээр санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан ажлын арвин туршлагатай. “Cinda HK”-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр 2007-2010 оны хооронд Сингапурын “TIG” групп-ийн ТУЗ-ийн даргын туслах мөн “TIG” группийн Хятад дахь хувийн хөрөнгө оруулалт (private equity)-ийн бизнесийг хариуцан ажилладаг байв. “TIG” группт ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр 2005-2007 оны хооронд Сингапурын Үндэсний Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан байв.p>

Ноён Чэнь нь мөн Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Modern Land (China) Co., Limited”, “China Fortuna Financial Group”, “Silver Grant International Industries Limited” компаниудын ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн юм.

Ноён Чэнь нь 2004 онд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийг эдийн засгийн ухаанаар баклаврын зэрэг, 2009 онд Сингапурын Үндэсний Их Сургуулийг үл хөдлөх хөрөнгийн удирдлагаар магистр зэрэгтэй төгссөн. Ноён Чэнь нь мөн Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

Ноён Ли Шяошяо

ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн

Ноён Ли нь Саусгоби компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны 4 сарын 13-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.

Ноён Ли нь “China Cinda (HK) Holdings Co. Limited” (“Cinda HK”)-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд “Cinda HK”-ийн хөрөнгө оруулалтын ажлыг өргөжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцдаг. Ажиллаж байх хугацаандаа тэрээр нягтлан бодох бүртгэл, корпорацийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын менежментийн талаар өргөн мэдлэг туршлага хуримтлуулсан.

2016 онд “Cinda HK”-д орохоосоо өмнө Ноён Ли нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Dingyi Group Investment Limited”-д хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан. Тэрээр мөн 2013-2015 оны хооронд Нью-Йорк хот дахь “Intesa Sanpaolo S.p.A.” ХХК-ийн Олон Улсын Банк ба Гүйлгээний хэлтэст ажилладаг байсан бөгөөд түүнээс өмнө 2010-2013 оны хооронд Нью-Йорк хот дахь “KPMG” ХХН-д аудитороор ажилладаг байв.

Ноён Ли 2010 онд АНУ-ын Өмнөд Калифорнийн Их Сургуульд Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжлэх ухаан мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшсэн. Ноён Ли нь мөн Канадын Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг болон Канадын ТУЗ-ийн Гишүүдийн Нийгэмлэгийн гишүүн юм.

  1. Аудитын хороо
  2. Томилгоо болон компанийн засаглалын хороо
  3. Цалин, урамшууллын хороо
  4. Эрүүл ахуй, байгаль орчин, аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хороо