Гүйцэтгэх удирдлага

Ванг Шоү Гүо

Гүйцэтгэх захирал

Ноён Ванг Шоү Гүо СаусГоби компаний гүйцэтгэх захиралаар 2018 оны 6-р сарын 1 –ээс томилогдон ажиллаж байна.

Ноён Ванг 51 настай төслийн менежмент, үйл ажиллагааны 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан ба мэргэшсэн уул уурхайн мэргэжилтэн бөгөөд Монгол улсад болон дэлхийн олон уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай . Тэрбээр өмнө нь 2017 оны 3-р сараас 2018 оны 5-р сар хүртэл БНХАУ-ын Төмөрлөгийн Металл Үйлдвэрлэлийн Гадаадын Инженеринг ба Барилга (“CNMC”), (Shenzhen Stock Exchange: 00758) компанид Чанар, Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль Орчины асуудал эрхэлсэн даргаар ажиллаж байсан ба тус албыг хашиж байх хугацаандаа Чанар,эрүүл мэнд, аюулгүй байдал ,байгаль орчины хяналтын төслийг амжилттай хариуцан хэргэжүүлж байжээ .

Мөн түүнчлэн Хятадын China Nonferrous Metal Mining (Group) ("CNMC"), болон түүний толгой компани болох Nonferrous Metal Mining (NFC) компанид олон улсын хэмжээний уул уурхайн олон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд Үүнд: Chambishi зэсийн уурхайн төслийн менежер, 2000-2006 онд Замби дахь зэсийн уурхайн төслийн менежер, дэд ерөнхийлөгч, 2011 оноос 2017 оны хооронд Монгол улс дахь Цайрт Минерал ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар тус тус ажиллаж байсан юм.

Ноён Ванг нь мэргэшсэн инженер мэргэжилтэй бөгөөд 1989 онд БНХАУ-ын Күнминий Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн мөн 2013 онд БНХАУ-ын Ардын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан ажээ.

Жан Вэй Гүо

Санхүү эрхэлсэн захирал

Ноён Жанг нь 2018 оны 6-р сарын 1-ээс СаусГоби компанийн Санхүү хариуцсан захиралаар томилогдон ажиллаж байна.

Ноён Жанг нь Санхүүгийн нягтлан бодох бүртгэл, аудит, корпорацийн санхүүгийн удирдлагаар 30 гаруй жилийн туршлагатай. Тэрбээр өмнө нь 30 гаруй жилийн хугацаанд NFC, CNMC-компаниудын олон улс дахь охин компаниудад хэд хэдэн албан тушаал хашиж байсан бөгөөд Үүнээс дурдвал 2012 оны 11-р сараас 12-р сараас 2017 онуудад NFC-ийн Кыргызстан улс дахь салбар компанийн ерөнхийлөгчөөр , 2003 оны 1-р сараас 2004 оны 1-р сар хүртэл тус компанийн аудитын хэлтэсийн орлогч даргаар, Гуандун Zhujiang Rare Металл ХХК-ийн Санхүү хариуцсан захиралаар , 2004 оны 1-р сараас 2007 оны 9-р сар NFC-ийн компанийн хөгжил ,хөрөнгө оруулалтын хэлтсийн дэд даргаар тус тус ажиллаж байсан юм. Ноён Жанг хамгийн сүүлд NFC-ийн барилгын салбарын хяналтын хэлтсийн даргаар 2018 оны 5-р сар хүртэл ажиллаж байжээ.

Тэрбээр 1986 онд Эдийн засгч мэргэжилээр БНХАУ-ын Дунгбэйн Санхүү эдийн засгийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэжээ .

Гүо Ай Минг

Үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирал

Ноён Гуо нь 2018 оны 6-р сарын 1-ний өдрөөс СаусГоби компанийн үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байна.

Тэрбээр төслийн менежментийн чиглэлээр 20 жилийн туршлагатай инженер юм. Ноён Гуо нь 2014 оны 1-р сараас 2018 оны 5-р сар хүртэл Шаньси Хонгша Юни Инженеринг ХХК-ийн ерөнхий инженер орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд техникийн менежментийг хариуцан ажиллаж байжээ. Мөн түүнчлэн Шаньси Хонгша компанийн Монгол дахь төслийн менежмент дээр 9 жил ажилласан юм .

Ноён Гуо нь1995 онд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийг судалгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Чулууны Мөнхбат

Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал, Саусгоби сэндс ХХК

Ноён Ч.Мөнхбат нь 2015 оны 9-р сараас Саусгоби сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Саусгоби сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 3-р сараас ажиллаж байсан ба анх 2012 онд Саусгоби сэндс ХХК-ийн Засгийн газар олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдож байв. Ноён Ч.Мөнхбат Азийн хөгжлийн Банкны санхүүжилтийн төсөл дээр төслийн захирал, Дэлхийн банкны томоохон төслийн зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай юм.

Тэрээр 1989 онд ОХУ-ын Ленинградын их сургуулийг хуульч мэргэжилээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба Монгол улсын удирдлагын академийг Төрийн удирдлага , 1998 онд Шинэ Зеланд улсын Вайкато Их сургуулийг нийгмийн бодлого шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэгтэй тус тус дүүргэжээ . Мөн Ноён Ч.Мөнхбат нь Монгол улс дахь Шинэ Зеланд улсын өргөмжит консул юм.