Бидний ажлын арга барил

Саусгоби Ресорсиз нь хариуцлагатай үйл ажиллагаа явуулдагаараа хэдийнэ нэр хүндтэй болсон нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг дээшлүүлэх болон бизнесийн амжилтанд хүрэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Манай нэр хүнд “Хариуцлага”, “Хүндэтгэл”, “Багийн ажиллагаа”, “Шударга байдал” гэсэн үндсэн дөрвөн үнэт зүйлд тулгуурладаг бөгөөд эдгээр нь бидний хэл болохыг, цаашдаа хэн болох үндсийг тодорхойлдог билээ.

Бидний ажлын арга барил нь үйл ажиллагааны явцад тулгарах эдийн засгийн, нийгмийн болон хүрээлэн буй орчны аливаа асуудлыг даван туулах арга замуудыг онцлон тодорхойлохоос гадна тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах бидний үүрэг зорилтонд ихээхэн чухал нөлөө үзүүлдэг билээ.

Саусгоби Ресорсиз компанийн “Ажлын арга барил”(pdf файл)-тай танилцах бол, энд дарна уу?.

Саусгоби Ресорсиз компанийн Бизнесийн шударга байдлын (авилгалын эсрэг) стандарттай танилцах бол энд дарна уу?.

Саусгоби Ресорсиз компанийн Бизнесийн шударга байдлын (ашиг сонирхлын зөрчилдөөн) стандарттай танилцах бол энд дарна уу?.

Саусгоби Ресорсиз компанийн “Ноцтой зөрчлийг шалган тогтоох” зааварчилгаатай танилцах бол энд дарна уу?.

Хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэх

Байгууллагын ёс зүйн стандартыг хэвшүүлэн мөрдүүлэх зорилгоор Саусгоби Ресорсиз болон түүний салбар компаниуд нь “Ес зүйн асуудлыг мэдээлэх систем” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй. Энэхүү системийн хүрээнд компанитай хамааралтай асуудлыг нэрээ нууцлан мэдээлэх боломжтой “шууд утас” ажилладаг. “Ёс зүйн асуудлыг мэдээлэх систем” хөтөлбөр нь г аливаа ёс зүйгүй болон санаа зовоосон асуудлын талаар утсаар болон интернэтээр аюулгүй бөгөөд хялбар байдлаар мэдээлэл өгөх боломжийг ажилтнуудад олгодог. Аливаа зөрчлийн талаар сайн дураар мэдээлсэн ажилтны эсрэг ямарваа нэгэн хариу арга хэмжээ авахыг бид хориглодог. Түүнчлэн ажилтнууд нь худал, хуурмаг, батлагдаагүй мэдээлэл өгөхийг хориглоно.

Зөрчил болон ёс зүйгүй асуудлыг мэдээлэх “Ёс зүйн асуудлыг мэдээлэх систем” ”-ийн “шууд утас” нь гуравдагч этгээд болон компанийн нийлүүлэгч, хамтран ажиллагч нарт мөн нээлттэй байдаг. Та мэдээлэл өгөхийг хүсвэл нэрээ нууцлан доорх хаягаар ирүүлж болно:

  • Утсаар 800-96-0769 эсхүл 4009917744
  • Интернэтээр

Бидний үүрэг:
Саусгоби Ресорсиз болон түүний салбар компаниуд нь “Ёс зүйн асуудлаар мэдээлэх систем” -ээр дамжуулан мэдээлэл өгсөн этгээдийн нэрийг нууцлаж, мэдээллийг чандлан хадгалах баталгааг гаргана. Компанийн ёс зүй болон шударга байдлын тал дээр санаа тавьж, биднийг дэмжин ажиллаж байгаад тань талархалаа илэрхийлье.