Дэд бүтэц

Тээвэрлэлтийн дэд бүтэц

Өдгөө БНХАУ-д Монгол улсад нүүрс олборлоход чухал үүрэг бүхий дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж байна. Одоогийн байдлаар ‘Жиу чуан’ ган төмөр үйлдвэрлэх групп нь Цехе хилийн боомт хүртэл төмөр замын шугамыг барьж байгуулаад байгаа бөгөөд тус боомт нь нүүрс ачигч иж бүрэн автомат төхөөрөмжүүдийг ашиглан үйл ажиллагаагаа саадгүй явуулж байна. Түүнчлэн БНХАУ-ын Цехе хилийн боомтоос БНХАУ-ын аж үйлдвэрийн хот болох Линхе хүртэлх хоёр дахь төмөр замын шугамын барилгын ажлыг бүрэн гүйцэтгээд байна. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Шивээ Хүрэн хилийн нэвтрэх цэгийг байнгын үйл ажиллагаатай хилийн боомт болгосон нь Овоот Толгойн нүүрсийг Хятад дахь хэрэглэгчдэд шууд нийлүүлэх боломжийг олгосон билээ.

2011 оны 08-р сарын 02-нд Монгол улсын Төрийн Өмчийн Хорооны сонгон шалгаруулалтаар “ЭнТиБи” ХХК болон “Саусгоби сэндс” ХХК-ийн хамтарсан консорциум нь (хамтад нь “АрДиСиСи” ХХК гэх) –д Овоот Толгой уурхайгаас Шивээ хүрэн хилийн боомд хүртэл засмал зам (цаашид “Зам” гэх) барих тендерт шалгарсан билээ. Одоогийн байдлаар Компани нь Монгол дахь салбар болох “Саусгоби сэндс”ХХК-р дамжуулан “АрДиСиСи” ХХК -н 40 хувийн хувьцааг шууд бус байдлаар эзэмшиж байна.

2011 оны 10-р сарын 26-нд ““АрДиСиСи” ХХК нь Монгол улсын Төрийн Өмчийн Хороотой Концессын гэрээ байгуулсан бөгөөд ингэснээр тус компани нь Монгол улсын Концессын хуулийн дагуу 17 жилийн турш барилгын ажил гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах, шилжүүлэх гэрээ байгуулах эрхтэй болсон юм.

2015 оны 05-р сарын 08-нд Хатуу хучилттай замын ашиглалтыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Тус хатуу хучилттай зам нь жилийн 20 сая гаруй тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай хэмээн тооцоолж байна.

2015 оны 09-р сарын 17-нд Инвест Монголия Агентлаг нь “АрДиСиСи” ХХК -тай байгуулсан Концессийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эзэмшлийн онцгой эрхийг 30 хүртэл жилээр сунгахаар болсон юм.