Нүүрс

Саусгоби Ресурс Лимитед (Саусгоби) нь газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай өөрийн нүүрсний ордууд болох Монгол Улсын өмнийн говийн бүсэд орших Пермийн үеийн металлургийн (төмөрлөгийн) болон эрчим хүчний нүүрсний ордуудад хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа голлон явуулж сайн чанарын нүүрс ашиглалт, олборлолтын төслүүдийг хариуцан хэрэгжүүлж буй компани юм. Тус компани нь төрөл бүрийн чанарын нүүрсийг Азийн зах зээлд нийлүүлдэг.

Саусгоби компани нь Монгол Улсад бүртгэлтэй Саусгоби сэндс ХХК-ийг 100% эзэмшдэг бөгөөд уг компани нь ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин өөрийн гол орд болох Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Тус ордоос олборлосон нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлдэг.

Strategically Located - Closest Coal To China

Овоот Толгой

Овоот Толгой уурхай нь Монгол-Хятадын хил дээрх Шивээ Хүрэн-Цехегийн боомтоос 40 км-т байрладаг бөгөөд Саусгоби компанийн гол үндсэн орд юм. Овоот Толгой орд нь Овоот Толгойн далд уурхайн ордын хамт Овоот Толгой комплексийг бүрдүүлдэг бөгөөд комплекс нь Нар Мандах болон Нар Жаргах гэсэн хоёр амтай.

Саусгоби компани Овоот Толгой уурхайн Нар жаргах аманд 2008 оны 4 сараас олборлолт хийж эхэлсэн бөгөөд 9 сараас уг амны нүүрсийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2011 оны 8 сараас Нар Мандах аманд олборлолт хийж борлуулж эхэлсэн. Овоот Толгой уурхайгаас олборлож буй нүүрс нь коксжих нүүрс бөгөөд ихэвчлэн түүхий хагас зөөлөн коксжих нүүрс болон угааж, хольж болох

Овоот Толгойн ордын нүүрсний баялгийн тооцоо, 2015 оны 1 сарын 25-ны байдлаар

Талбай ASTM ангилал Баялаг (сая тонн)
Бодитой Боломжтой
Нар мандах (Гүн <350метр) 7 - 3
6U - 10
- 4
6L
5U 21 20
5L 51 15
Дүн 72 53
Нар жаргах (Гүн <350метр) 10 11 2
09 30 3
08 8 1
5U 33 7
5L 16 13
Дүн 98 26
Овоот Толгой ( Гүн <350метр) Нйит дүн 170 78

Заг Сүүжийн орд

Заг Сүүжийн орд нь Овоот Толгой уурхайгаас зүүн тийшээ 150 км-т Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт оршдог.

2013 оны 3 сарын 25-ны өдөр зарласан Канадын National Instrument 43-101 шаардлагын дагуу РунгеПинкокМайнарко зөвлөх компанийн бэлтгэсэн тооцооллоор Заг Сүүжийн орд нь 2013 оны 1 сарын 10-ны байдлаар 21,5 сая тонн бодитой баялаг, 84,0 сая тонн боломжит баялагтай гэж тооцсон. Заг Сүүжийн ордын баялагийн 76% нь 300 метрээс дээш байрлаж буй бөгөөд ил аргаар олборлох боломжтой юм.

Талбай ASTM ангилал Баялаг (сая тонн)
Баттай Бодитой Боломжит
Заг Сүүж/td> Багаас дунд зэргийн дэгдэмхийтэй чулуун нүүрс 21.5 84.0
Нийт 21.5 84.0

Заг Сүүжийн ордын нүүрсийг ASTM D388 стандартаар чулуун нүүрсний ангилалд, багаас дунд зэргийн дэгдэмхийтэй гэж тогтоосон. Илчлэг нь 5,600 - 6,100 ккал байна.

Компани Заг сүүжийн ордод хоёр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлүүдэд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнүүдийг 2016 оны байгуулсан. Компани эдгээр гэрээнүүдэд үндэлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

2016 оны 5 сарын 13-ны өдөр зарласан Канадын National Instrument 43-101 шаардлагын дагуу РунгеПинкокМайнарко зөвлөх компанийн бэлтгэсэн тооцооллоор Овоот Толгойн орд нь 2016 оны 5 сарын 13-ны байдлаар 170 сая тонн баттай баялаг, 78 сая тонн боломжит баялагтай гэж тооцсон.