Компанийн нийгмийн хариуцлага

Саусгоби Ресорсиз компани нь Монгол дахь хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагаанд төдийгүй төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд Компанийн Нийгмийн Хариуцлагыг (КНХ) манлайлан хэрэгжүүлэгч болохыг зорьдог. Энэхүү бодлого нь Саусгоби компанийн бүхий л ажилтнууд, ТУЗ-ын гишүүд болон гүйцэтгэгч нарт нэгэн адил зориулагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын тал дээр түншүүдийнхээ өмнө хүлээсэн бидний зорилт, үнэ цэнийг илэрхийлдэг билээ.

“Саусгоби” компанийн хувьд Компанийн Нийгмийн Хариуцлага гэдэг нь ёс зүйтэй үйл ажиллагаа явуулахын төлөө тууштай зүтгэж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан улмаар манай ажиллагсад, тэдгээрийн гэр бүл, манай компанийн үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн иргэд болон Монголын нийгмийн амьдралын түвшин, чанар чансааг сайжруулахад чиглэгдсэн бодлого билээ. Нийгэмд тулгамдаж буй асуудал болон олон нийтийн хүсэл эрмэлзлийг ойлгон мэдэрч, тэдгээрт тохирох хариу арга хэмжээ авснаар манай бизнесийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын зэрэгцээ эерэг өв уламжлалыг бий болгохын төлөө бид хамран ажилладаг.

Бид нийгэм болон хүмүүсийн ахуй амьдралд нөлөөлж байдаг байгалийн нөөц, эд баялагт сөрөгөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахаас зайлсхийдэг бөгөөд хүний эрхийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу дээдэлдэг.

Саусгоби нь дүрэм журмыг дээд зэргээр баримтлагч бөгөөд хүчин төгөлдөр хууль журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний болон орон нутагт үйлчилж буй журам дүрмийн шаардлагуудыг давуулан биелүүлж, үйл ажиллагаандаа урт хугацааны стратегийг боловсруулан хэрэгжүүлдэг. Энэхүү бат бэх стратегийн боловсруулахдаа бид Монгол улсын нийгэм болон ажиллах хүчинд нэн түрүүнд сонгогдох шилэгдэх ажил олгогч байхыг эрмэлздэг тул орон нутгийн иргэд болон оролцогч талуудыг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах боломжийг эрэлхийлдэг билээ.

Бид үйл ажиллагаандаа баримтлах хандлагынхаа дагуу цаашид ч тасралтгүй хөгжин дэвжиж, он цагийн уртад бий болох аливаа шинэ асуудалд анхааралтай хандан хариу арга хэмжээ авахын төлөө ажиллана.

Бид компанийн нийгмийн хариуцлагын зорилтын хүрээнд нь ажилтнууд, хувьцаа эзэмшигч, засгийн газар болон олон нийтэд тодорхой давтамжтайгаар ил тод мэдээлэл хүргэх шаардлагатай болдог. “Саусгоби” нь олон нийт, оролцогч талууд болон засгийн газартай хамтрах хамтын ажиллагааны үнэ цэнийг дээд зэргээр ухамсарлан хүлээн зөвшөөрдөг билээ. Манай компанийн ашигт ажиллагаа, үр ашигт дээрх хамтын ажиллагааны бат бөх байдал нөлөөлдөг тул бид нийгэмд хөрөнгө оруулалт хийх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ.



Саусгоби компани нь “Хариуцлагатай эдийн засгийн өсөлт”, “Хүрээлэн буй орчин,” Хүний нөөц”, “Нийгэм гэсэн нийгмийн хариуцлагын дөрвөн асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Хариуцлагатай эдийн засгийн хөгжлийн зорилтын хүрээнд “Саусгоби” компани нь хуулийн хүрээнд, ёс зүйтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, ажилтан албан хаагчид, нийгэм болон хүрээлэн буй орчинд хүндэтгэлтэй хандах замаар тогвортой хөгжлийн үр шимийг хүртээхийг эрмэлзэж байна.
  • “Саусгоби” компани нь хүрээлэн буй орчны менежментийн хамгийн шилдэг бөгөөд дэвшилтэт практикийг хэрэгжүүлэх зорилгоор эрсдлийн үнэлгээг тогтмол явуулж, оролцогч талуудтай нээлттэй байдлаар хамтран ажиллах замаар хүрээлэн буй орчны нөлөөллийн менежементийг олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа үр ашигтай хэрэгжүүлж байна.
  • Саусгоби нь өөрийн ажилтан албан хаагчдыг нэн чухал бөгөөд үнэт хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг аюулгүй бөгөөд эрүүл орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэн, шударга урамшууллын системийг баримтлахаас гадна бүхий л үйл ажиллагаагаа осол авааргүй явуулахыг зорьж байна.
  • Саусгоби нь нийгмийн харилцааны тал дээр тэргүүлэгч нь байхыг эрмэлздэг. Үүний үндэс бол хүмүүст хүндэтгэлтэй хандаж, оролцогч талуудтай үр ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, тохиролцсон үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.