Байгаль орчин

“Саусгоби” компани нь уул уурхайн салбарын шилдэг бөгөөд дэвшилтэт практикийг нэвтрүүлж, хүрээлэн буй орчны менежментийг манлайлан хэрэгжүүлэх замаар Монгол улсдаа тэргүүний нүүрс нийлүүлэгч байгууллага болохыг зорьж байна. Компани нь уул уурхай болон хайгуулын бүхий л үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулж, Монгол улсын засгийн газраас баталсанчлан хүрээлэн буй орчныг нөхөн сэргээж анхдагч байдалд нь оруулахыг эрмэлздэг. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь бизнесийн шилдэг менежменттэй салшгүй холбоотой гэдэгт бид итгэдэг. Тогтвортой бөгөөд зогсолтгүй хөгжин дэвжих зарчмыг дэмжих зорилгоор бид хүрээлэн буй орчны талаарх бодлогын баримт бичиг болон “Саусгоби” болон гуравдагч этгээдийн аудитын бодлогыг ягштал баримтлах замаар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийг хэрэгжүүлэх болно.

Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг боломжит түвшинд хүртэл багасгасгах нь манай нэн тэргүүний зорилт мөн гэдгийг “Саусгоби”-н бүх ажилтан албан хаагчид, гэрээт гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй байдаг.



“Саусгоби сэндс” нь байгаль орчны асуудлаарх хүлээсэн үүргээ дараах байдлаар хэрэгжүүлдэг:

  • Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг баримтлан шаардлагатай үед эрүүл, бохирдолгүй орчныг бий болгохын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авдаг;
  • Төлөвлөгөө боловсруулах болон үйл ажиллагааны тал дээр шийдвэр гаргахдаа хүрээлэн хүрээлэн буй орчны эрсдлийг ямагт тодорхойлж, үнэлгээ хийдэг;
  • Хайгуул болон олборлолтын бүхий л үе шатанд аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор хүрээлэн буй орчны эрсдэлтэй холбоотой менежментийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг;
  • Ажилтан албан хаагчид тус бүрийн хүлээсэн үүрэг хариуцлагад тохирох сургалт семинар явуулах, чадамжийг тодорхойлох замаар ажилтан болон гэрээт гүйцэтгэгч нарын оролцоог дэмждэг;
  • Бизнесийн үйл явц хийгээд практикийг үнэлэх, үйл ажиллагаагаа явуулж буй орчныг хянах замаар үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлтийг тогтмол хийдэг;
  • Үр ашгийг дээшлүүлж, хог хаягдлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлж, тогтвортой хөгжил дэвшилтэнд хүрэх зорилгоор Хүрээлэн буй орчны менежментийн систем болон үйл ажиллагааны горимыг тогтмол эргэн хянаж, шаардлагатай сайжруулалтыг хийдэг.