Эрүүл мэнд аюулгүй байдал

“Саусгоби” компанийн нэн чухал бөгөөд үнэ цэнэтэй хөрөнгө бол компанийн ажилтан албан хаагчид билээ. Ажилтнууд осол аваарт өртөх, бие физиологид нь гэмтэл учрах зэрэг нь Компанийн нэр хүнд болон санхүүгийн амжилтанд сөрөгөөр нөлөөлдөг. Тиймээс “Саусгоби” компани нь аж үйлдвэрийн шилдэг туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын дээд зэргээр ханган үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд осол авааргүй байх зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тэмүүлдэг билээ.

Бид эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлогын баримт бичиг зэрэг хамгийн тохиромжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн систем, түүнчлэн “Саусгоби” болон холбогдох гуравдагч этгээдийн аудитыг ягштал даган мөрдөж, улмаар шаардлагатай хэмжээгээр тогтвортой хөгжил дэвшлийн зарчмыг дэмжин ажиллах болно. Түүнчлэн ажиллагсдыг аюулгүй орчинд үр ашигтай ажиллуулахын төлөө зохих эх үүсвэрийг хангалттай хэмжээнд авч хэрэгжүүлж, үр ашигтай сургалтыг зохион байгуулна. Осол авааргүй ажиллах нь компанитай холбоотой бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэх явцад нэн тэргүүний зорилт болохыг Саусгоби компанийн ажилтнууд болон гэрээт гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрдөг билээ. Зорилгоо бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Саусгоби” компанийн ажилтнууд болон гэрээт гүйцэтгэгч нар бүхий л болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын төлөөх үүрэг хариуцлагаа ухамсарлан цаг үргэлж компанийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно.



“Саусгоби” компани нь дараах үүргийг хэрэгжүүлэхийг зорьдог. Үүнд:

  • Ажлыг аюулгүй, үр ашигтай, бүтээлтэй байдлаар төлөвлөх
  • Бүх ажилтан, гэрээт гүйцэтгэгч нар эрүүл мэнд, аюулгүй байдлын тал дээр өөрсдийн хариуцлагыг ухамсарладаг байх.
  • Шийдвэр гаргах бүрийд болзошгүй эрсдлийг үнэлж, хянах
  • Компанийн дотоодод мөрдөгддөг Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бүхий л бодлого журам хийгээд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ягштал баримтлах
  • “Саусгоби” компанийн болон гэрээт гүйцэтгэгч нарын менежерүүд, удирдах албан тушаалтнууд аюулгүй байдлын тал дээр манлайлан үлгэрлэх,
  • “Саусгоби” компанийн ажиллагсад болон гэрээт ажилтнууд эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй байдалтай хамааралтай асуудлуудыг шийдвэрлэхэд оролцдог байх
  • Гүйцэтгэгчийг сонгох эцсийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Эрүүл мэнд, Аюулгүй байдлын хөтөлбөрийг нь харгалзах, компаниас тавигдаж буй ХААБЭА стандартад нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэх
  • Мэдээлэгдсэн аливаа осол аваарын тохиолдлуудыг ахин давтагдахаас урьдчилан сэргийлж сайтар судлах гэх мэт.

Саусгоби компанийн бүх ажилтан албан хаагчид, мөн гэрээт гүйцэтгэгч нар нь энэхүү бодлогыг ойлгож түүний дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээдэг.